Интернетийн аюулгүй байдал ба хүүхдүүд: онлайн орчинд аюулаас хэрхэн зайлсхийх вэ?
Хүүхдүүд өдөр бүр олон цагаар онлайн контент хэрэглэдэг бөгөөд тэд дижитал платформыг харилцааныхаа үндсэн арга болгон тогтмол ашигладаг болсон байна. Тэд бодит амьдрал дээрх амьд харилцааны хүрээллээс илүү том дижитал талбарт шилжсэн. Гэсэн хэдий ч тэд үүнд үнэхээр бэлэн үү? Та хүүхдүүдтэйгээ интернетийн аюулгүй байдлын талаар ярилцсан уу? Тэд магадлалт эрсдлийн талаар ойлгож байна уу? Тэд эдгээр платформыг хэрхэн аюулгүй ашиглах, онлайн аюул заналхийллийг даван туулах талаар мэддэг үү?
Жил бүрийн 2-р сарын 9-ний өдөр "Аюулгүй интернетийн өдөр"-өөр эдгээр бүх сэдвүүд, интернетийн аюулгүй байдал болон бусад сэдвийг хөнддөг. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү арга хэмжээний эцсийн зорилго нь эдгээр асуудлууд болон бид интернетийг хүүхдүүддээ хэрхэн аюулгүй газар болгох вэ гэдгийг ойлгуулах явдал юм. Тэгэхээр бид хүүхдүүдээ интернетийн аюулгүй байдлын талаар сургаж, аюулаас хамгаалахын тулд юу хийж чадах вэ?
Онлайн аюул заналхийллээс гадна интернетийн аюулгүй байдлын талаар ойлголттой байх, эдгээр нь юу болохыг хүүхдүүдэд насны онцлогт нь тохируулан сургах нь чухал юм. Цахимаар дээрэлхэх, дарамтлах, хувийн нууцад халдах зэрэг нийтлэг хэдэн аюул бий. Энэ блогийн нийтлэлд бид цахим дээрэлхэлтийн талаар жишээ болгон авч үзэх болно. Гэхдээ эдгээр бүх аюулыг даван туулах арга барил нь ижил төстэй юм.
Цахим дээрэлхэлт - интернетийн аюулгүй байдалын нэг асуудал
Цахим дээрэлхэлт, цахим гадуурхалт нь олон нийтийн сүлжээ, тоглоом тоглох эсвэл мессежийн платформоор дамжуулан онлайнаар гардаг асуудал юм. Интернет болон сошиал медиа хүүхдүүдийн бие биетэйгээ харилцах арга барилыг өөрчилсөн. Үүний золиос болох нь үнэхээр стресстэй, тусгаарлагдмал, бодит ертөнцөөс илүү өргөн цар хүрээтэй мэдрэмж төрүүлдэг. Энэ төрлийн асуудлуудыг шийдвэрлэх хамгийн сайн арга бол хүүхдүүдэд интернетийн аюулгүй байдлын үндсийг заах явдал юм. Эдгээр нөхцөл байдлаас хэрхэн урьдчилан сэргийлэх, тэдэнд ийм зүйл тохиолдвол хэрхэн хариу арга хэмжээ авах, өөрсдөө дээрэлхэгч болохгүй байх гэх мэт олон асуудлыг хөндөж болно.
Интернэтийн аюулгүй байдлын үүднээс дагаж мөрдөх зөвлөмжүүд:
- Хүүхдүүддээ цахим орчины зөв зан үйлийг зааж өгөөрэй. Хүүхдүүд эцэг эхээсээ, ялангуяа бага насны хүүхдүүд бүх зүйлийг үлгэрлэн авч үздэг бөгөөд хэрэв тэд таныг хэрхэн биеэ авч явахыг харвал тэд ихэвчлэн ижил төстэй замаар явах болно.
- Хүүхдүүддээ аюул заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэхгүй, тэдэнд оролцохгүй байхыг заагаарай. Мөн аав ээждээ энэ талаар хэлээрэй гэдгийг ойлгуулаарай. Хүүхдүүд энэ мэт зүйлд хариу үйлдэл үзүүлэхгүй байж өөрийгөө болон бусдыг хүндэтгэх нь чухал юм. Та хүүхдүүдтэйгээ харилцах харилцааны урсгалыг чөлөөтэй, нээлттэй байлгаснаар тэд интернетийн аюулгүй байдалд заналхийлж буй хүн эсвэл хүчин зүйлтэй тулгарвал тэд танд мэдэгдэх болно.
- Компьютерээ гэрийнхээ дундын хэсэгт байлгаж, контент хэрхэн хэрэглэж байгааг нь хянах боломжтой.
- Ухаалаг утас, таблетыг ашиглахад хэр их цаг зарцуулж байгааг хянах, эсвэл тэдгээрийг ашиглахад зориулсан тодорхой цагтай байх.
- Интернэтийн аюулгүй байдлыг хангах хялбар арга бол хүүхдүүдийнхээ дуртай сайтуудыг bookmark хийх буюу хадгалж өгөх бөгөөд ингэснээр тэд өөр бусад сайтуудыг үзэж сатаарахын оронд шууд тэдгээр хэрэгцээтэй хуудсууд руу орно.
- Хүүхдүүддээ онлайнаар хуваалцаж байгаа мэдээллийнхээ талаар бодож үзэхийг зөвлөөрөй. Тэднээс хэнтэй цахимаар харилцахыг хүсч байгааг нь асуу. Тэдэнтэй онлайнаар хуваалцсан сэтгэгдэл, зураг, видео болон бусад контент нь тэдний хэн болохын дүр зургийг хэрхэн бий болгодог талаар ярилцаарай.
- Хүүхдүүддээ онлайнаар хэт их мэдээлэл хуваалцах эрсдэлийн талаар сургах хэрэгтэй. Шуудангийн хаяг гэх мэт хувийн мэдээллээ хуваалцахгүй байхыг тэдэнд заагаарай.
- Танихгүй хүмүүстэй чатлахгүй байхыг тэдэнд заагаарай.
Та хүүхдүүдээ интернетийн аюулгүй байдал, онлайн орон зайтай холбоотой эрсдэлийн талаар сургахаас гадна хүүхдүүдээ онлайнаар дээрэлхүүлж байгаа шинж тэмдгийг олж мэдэж, арга хэмжээ авах нь чухал юм. Анхаарал хандуулах хэд хэдэн гол шинж тэмдгүүд энд байна:
- Тэд имэйл, мессеж хүлээн авахдаа сэтгэл түгшсэн байдалтай харагдах.
- Тэд найз нөхөд, гэр бүлээсээ хөндийрөх.
- Тэд интернет ашиглахаа больж, утсаа шалгахаа болих.
- Тэд сургууль болон бусад олон нийтийн арга хэмжээнд явахаас зайлсхийх.
- Тэд хоолны дуршилгүй болж, нойр нь муудах.
- Тэдний сурлагын дүн буурах.
Таны хүүхдүүдийг хамгаалж, эцэг эхийн хяналтыг нэмэгдүүлэх олон программ хангамжууд байдаг бөгөөд эдгээрийг урьдчилан сэргийлэх зорилгоор суулгаж өгөх нь зүйтэй боловч хүүхдүүдээ аюулгүй байлгах хамгийн үр дүнтэй арга нь тэдэнтэй нээлттэй, чөлөөтэй ярилцах юм. Онлайн эрсдэлийн талаар ярилцах, түүнээс хэрхэн зайлсхийх, ямар нэг зүйл буруу болвол тэд танд хэрхэн хэлж болох талаар ярилцах явдал юм.
Logiscool нь жил бүр "Аюулгүй интернетийн өдөрт" оролцдог бөгөөд бид сургуулиудад интернетийн аюулгүй байдлын сэдвээр илтгэлүүдийг үнэ төлбөргүй үзүүлдэг. Хэрэв та энэ үйлчилгээг сонирхож байгаа бол энд дарна уу https://www.logiscool.com/mn