Шинээр франчайзын бизнес эхлүүлэх!
Компьютерийн шинжлэх ухаанд аль болох эрт суралцах нь чухал гэдгийг улам олон эцэг эхчүүд мэддэг болсон. Бид хүүхдүүддээ тоон эринд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх хэрэгтэй. Цахим аюулгүй байдал, онлайн харилцаанаас гадна компьютерийн ухамсартай хэрэглээ, чухал мэдээллийг боловсруулах, хамгийн чухал нь идэвхгүй хэрэглэгч биш контент бүтээгчид болох явдал юм.
Хүүхдүүд дижитал орчинд өөртөө итгэлтэй бүтээгчид болох ёстой.
Байршлууд
360+
Улсууд
30
5
Сурагчид
260,000+
Бидний хөгжил - Таны ашиг
Та үйл ажиллагааны эхний өдрөөсөө ашигтай ажиллах боломжтой
Хөрөнгө оруулалтын өгөөжийг 2-3 жилийн дотор бүрэн авах
Орлогын олон суваг(курс, зуны сургалт, семинар, арга хэмжээ)
Манай мэргэжлийн баг хамт олон үр дүнтэйгээр хамтран ажиллана
Үйл ажиллагааны байнгын дэмжлэг, франчайзын менежментийн хэрэгслүүд
Мэдээллийн технологийн мэдлэг шаардлагагүй
Олон улсын томоохон стандартуудад нийцтэй баталгаажсан сургалтын хөтөлбөр
Өвөрмөц арга зүй: бүх хүүхэд, нас, мэдлэгийн түвшинд хамгийн тохиромжтой
Хүүхдэд зориулсан интерактив портал
- дараагийн үеийнхний ирээдүйг өөрчлөх зорилготой
- амжилтанд чиглэсэн бизнесийн сэтгэлгээтэй
- нээлттэй, эерэг зан чанартай
- ажилсаг, бизнес сэтгэлгээтэй
Бидний бахархдаг зүйл
Өрсөлдөөнөөс онцгойроорой!
1. 7-18 насны хүүхдэд зориулсан хамгийн өргөн хүрээтэй сургалтын бүтээгдэхүүний багц
2. Дэлхийн жишигт нийцсэн сургалтын хөтөлбөр
Манай дэлхийн жишигт нийцсэн, модульчлагдсан сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу боловсруулагдаад зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн EAF институтээс “Онц” гэрчилгээ авсан билээ. Цаашид ч манай сургалтууд нь хүүхдүүдийн нас, мэдлэгийн түвшинд сайн тохирсон, хамгийн их үр дүнтэй, илүү хөгжилтэй байх болно!
Программчлалын хэл сурахад хүүхдүүдэд хоёр том сорилт тулгарч байна. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн дүрс, блок ашиглан суралцаж эхэлдэг бөгөөд энэ нь "бага насны хүүхдүүдэд тохиромжтой боловч том хүүхдүүдэд дэндүү амархан, уйтгартай" байдаг. Өөр нэг нийтлэг сорилт бол дүрс, блок ашиглаж сурсны дараа текст дээр суурилсан кодчилолыг ашиглаж эхлэхэд бэрхшээлтэй, хэцүү санагддаг.
4. Олон улсын шилдэг брэнд - EFF, 2022
Logiscool-д суралцсан хүүхдүүд нь улам нэмэгдэж буй олон улсын нийгэмлэгийн нэг хэсэг юм. MyLogiscool платформыг ашиглан
- өөрсдийн хийсэн тоглоомыг үе тэнгийнхэнтэйгээ хуваалцаж, дэлхийн өнцөг булан бүрийн хүүхдүүдийн хийсэн төслүүдтэй танилцах
- төрөл бүрийн тоглоом, сорил, сорилтуудаар өөрсдийн мэдлэгийг нэмэглүүлэх
- хурдацтай өөрчлөгдөж байгаа тоон эрин үетэй хөл нийлүүлүүлэн алхах
- манай уралдаан тэмцээнүүдэд оролцон догь шагналуудыг хожих
Хүүхдүүд гартаа дижитал төхөөрөмжтэй өсдөг болсон. Тэд уншиж, бичиж чадахаасаа ч өмнө тэдгээр төхөөрөмжтэй харьцаж сурдаг. Гэсэн хэдий ч ихэвчлэн тэд идэвхтэй бүтээгчийн оронд зөвхөн идэвхгүй хэрэглэгчид хэвээр байх нь элбэг. Хүүхэд бага наснаасаа программчлал суралцсанаар компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр бусдаас хамаагүй илүү амжилт үзүүлэх болно. Кодчилол нь хүүхдийг сэтгэн бодоход сургаж, аналитик сэтгэлгээ, асуудлыг шийдвэрлэх чадварыг эзэмшүүлж, бүтээлч байдал, төвлөрөл, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.