Орчин үеийн, хүүхдэд зориулсан "цахим цагаан толгой"

Logiscool
2021 оны 2 сарын 28

Хэрэв та хүүхдүүддээ ирээдүйд хэрэгтэй ур чадвар эзэмшүүлэхийн тулд юу заах талаар бодож байгаа бол програмчлалыг жагсаалтынхаа эхэнд оруулахаа мартуузай.

Хүүхдэд программ кодчилолын ур чадвар эзэмшүүлэхийн тулд хүүхдэд зориулсан хөгжилтэй аргачлалаар сургах нь маш чухал юм. Logiscool-д бид үнэ цэнэтэй, насан туршийн ур чадварыг бий болгохын тулд сургалтын бүх үйл явцын чухал зүйлсийг анхаарч үздэг. Хөгжилтэй уур амьсгалыг бүрдүүлэх нь хүүхдүүдийг сурах хүсэл эрмэлзлийг төрүүлэх үндсэн шаардлага юм.

Тоглоомд суурилсан сургалт

Хүүхдэд зориулсан кодчиллын сургалт

Хөгжилтэй сургалтын арга

Манай хөгжилтэй аргачлал бүхий кодчиллын сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн үр дүнтэй арга юм. Энэ нь интерактив болон дадлагад суурилсан хичээлээр дамжуулан хүүхдүүдэд тааламжтай, сонирхолтой байдлаар суралцах боломжийг олгодог.


Төсөлд суурилсан арга

Хичээл бүрээс ямар нэгэн сайхан зүйлийг бүтээсэн хүүхдүүд баяр баясгалантай гэртээ харих нь бидний зорилго юм. Энэ нь өөрөөрөө бахархаж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ сурсан зүйлээ хуваалцах боломжыг олгодог. Сургалтын хөтөлбөр нь сурагч бүрт байнгын урам зориг, насны онцлогт тохирсон сорилтуудыг өгч, гүнзгийрүүлсэн, сэтгэл хөдөлгөм төслүүдэд хуваагддаг.


Хамтын ажиллагаа, харилцаа холбоо

Манай сургалт нь нэг ангид цөөн сурагчтай бүлэгт хуваагддаг тул сургагч багш нар сурагч нэг бүртэй хамтран ажиллаж, бусад хүүхдүүдтэй ч хамтран ажиллах сэдлийг дэмжин ажилладаг. Хүүхдүүд харилцааны ур чадвартай байх нь програмчлалын хэлийг илүү хялбар ойлгож, эзэмшихэд нь туслаад зогсохгүй мөн олон талын ашиг тустай билээ.


Шилдэг сургалтын хөтөлбөр, тоног төхөөрөмж

Бид хүүхдүүдийн суралцах боломжийг нэмэгдүүлэхийн тулд өөрсдийн тоглоомд суурилсан, хөгжилтэй, дэлхийн жишигт нийцсэн сургалтын платформыг боловсруулсан. Ингэснээр цахим цагаан толгой болон кодчиллыг хялбар бөгөөд таатайгаар сурахад дөхөмтэй. Сурагчид өөрсдийн төслөө дижитал блокоор бүтээж, дараа нь манай өвөрмөц системээр дамжуулан текст код руу саадгүй шилжин суралцах боломжтой.

Компьютерийн кодчилол нь суралцагчдад дижитал төхөөрөмжийн идэвхгүй хэрэглэгчээс идэвхтэй зохион бүтээгч болоход тусалдаг.

Бид кодчиллын 800 гаруй хичээлийг тасралтгүй хөгжүүлсэн сургалтын хөтөлбөртэй бөгөөд хүүхдүүдийн байгалийн сониуч зан чанарыг хөгжүүлснээр хүүхдүүд илүү үр дүнтэй суралцдаг нь батлагдсаар байна.


Залуу сургагч багш нар

Бид програмист, математикч зэрэг мэргэжлийн янз бүрийн түвшний чадварлаг залуу сургагчдаас бүрдсэн эрч хүчтэй багтай. Манай сургагч багш нар бүгд дижитал ертөнцийг мэддэг бөгөөд бяцхан дүү нартаа мэдлэгээ хуваалцах хүсэл эрмэлзэлтэй байдаг. Нарийн сонголт, сургалт, тасралтгүй хөгжүүлэлтийн тусламжтайгаар манай сургагч багш нар бидний сургалтын аргачлалыг уламжлан авч, цахим цагаан толгойг хүүхдүүдэд хэрхэн зааж, урамшуулах талаар бүрэн мэдлэгтэй байх болно гэдгийг бид баталж байна.


"Цахим цагаан толгойг" урам зориг өгөх орчинд сурах нь

Програмчлалын хэлийг хөгжилтэй байдлаар сурахаас гадна багш сурагчдын шууд харилцаа болон дадлагад чиглэсэн олон тооны даалгаварууд нь хүүхдийн хурдан хөгжилд хувь нэмэр оруулах болно. Манай сургалт нь орчин үеийн хөгжилтэй уур амьсгалтай бөгөөд эцэг эхчүүд ч хүүхдийнхээ амжилт баярыг хуваалцах боломжтой. Манай LIVE онлайн хичээлүүд мөн шинэлэг, ойлгомжтой, хүүхдүүдэд урам зориг өгөх орчинд явагддаг.

Бид өөрсдийн сургалтын платформ болох MyLogiscool-аар дамжуулан дижитал ертөнцөд бүтээлч нэгэн болж хөгжих боломжийг сурагчдад олгодог. Энэ платформыг ашиглан сурагчид хөгжилтэй сорилтод оролцож, мэдлэгээ хөгжилтэй сорилоор шалгаж, бие биенийхээ төслийг туршиж үзэх боломжтой.


Амжилттай ирээдүйг бий болгох үнэ цэнэтэй ур чадварууд

Байнга шинийг ирэлхийлэх, суралцахад нээлттэй байх нь орчин үеийн дижитал ертөнцөд амжилтанд хүрэх түлхүүр юм. Кодчилолд суралцах нь хүүхдүүдэд амжилттай ирээдүйд хэрэгтэй олон үнэ цэнэтэй ур чадварыг суралцахад тусалдаг. Logiscool-д сурагчид робот техник, видео засварлах, дижитал график, тоглоомын дизайн зэрэг олон шинэлэг чиглэлээр суралцах боломжтой. Төрөл бүрийн сургалтууд нэгэн зэрэг явагдах боломжтой бөгөөд ингэснээр хүүхдүүд өөрсдийн сонирхолд нийцүүлэн суралцах боломжтой.

Та хүүхдэдээ мэдээллийн технологийн боловсрол олгох эсвэл кодчилолын сургалтуудад суралцуулахын тулд энд дарна уу.