Улаан өндөгний баярын өндөг - компьютерийн ертөнцийн жижиг нууцууд
Та Улаан өндөгний баярын өндөгний талаар та өмнө нь компьютерийн тоглоомоос бусад утгаар сонссон байж магадгүй. Бидний хувьд тэдгээр нь юу вэ?
Товчхондоо, Улаан өндөгний баярын өндөг бол гэнэтийн бэлэг болгон байрлуулсан кодчлолын жижиг далд хэсэгүүд юм. Энэ нь зураг, хошигнол, магадгүй өөр тоглоомын дүр эсвэл бүхэл бүтэн нууц түвшин гэх мэт илүү том зүйл байж болно. Мөн Улаан өндөгний баярын өндөгийг бусад хэрэгслээс олж болно. Жишээ нь комикс, кинонуудад хүртэл хурц, мэдлэгтэй хүмүүсийн л олж чадах нууц мессежийг нууж болно.
Улаан өндөгний баярын өндөг нуух тухай ойлголт нь Христийн шашны баярын өдрийг тойрсон ардын уламжлалаас гаралтай. Будсан өндөгнүүд нь Улаан өндөгний баярын уламжлалын нэг хэсэн бөгөөд Өндөгний ан хийж тэдгээрийг олдог. Жинхэнэ эсвэл шоколадан өндөгнүүдийг хаа сайгүй нуух бөгөөд хүүхдүүд үүнийг хайж олох гэж чармайдаг. Компьютерийн Улаан өндөгний баярын өндөгнүүд, ижил төстэй нуугдмал жижиг шинж чанаруудыг энэхүү уламжлалт үйл ажиллагааны нэрээр нэрлэжээ.
Том шүдтэй Dopfish анх 1991 онд "Commander Keen in Goodbye, Galaxy" тоглоомонд гарч, дараа нь бусад тоглоомуудад арав гаруй нуугдмал дүрээрээ тоглоомын салбарын хамгийн том нууц хошигнолуудын нэг болсон.
Хамгийн анх компьютерийн Улаан өндөгний баярын өндөгийг 1960-аад оны сүүлээр компьютеруудад нуудаг байсан бөгөөд 70-аад оны үед мөн цөөн хэдэн компьютер тоглоомууд бас байсан. Эдгээр нууцыг Улаан өндөгний баярын өндөг гэж нэрлэх санаа нь 1980 оноос эхлэлтэй бөгөөд Adventure for the Atari 2600 гэж тоглоомд оруулсан байдаг. Тухайн үед Atari Inc-ийн эзэд программистуудаа хийсэн тоглоомд нь нэрийг нь оруулахыг зөвшөөрдөггүй байсан. Энэ нь өрсөлдөгч компаниудыг хэн шилдэг тоглоом бүтээснийг олж мэдэх, тэднийг Atari-аас урвуулан авахаас сэргийлж байсан. Тухайн үед тоглоомын "алдартай" программистуудыг илүү өндөр цалин нэхэхээс урьдчилан сэргийлэхийн тулд ч байсан байх. Олон програмистууд, түүний дотор Adventure-ийн бүтээгч Уоррен Робинетт удирдлагын энэхүү шийдвэртэй эрс санал нийлэхгүй байсан тул тэрээр ямар нэгэн зүйл хийхээр шийджээ. Тэр тоглоомонд нэгэн нууцыг программчилан оруулсан бөгөөд энэ нь хэрэв тоглогч тодорхой үйлдлүүд хийвэл тоглоомын дотроос "Уоррен Робинетт бүтээсэн" гэсэн нэртэй нууц өрөөг олох байсан. Өрөө нуугдмал байсан тул Робинеттын боссууд энэ тухай зарим тоглогчдид олж мэдсний дараа л мэдсэн байна. Робинеттын босс ийм нууцыг үнэхээр сайн санаа гэж бодсон бөгөөд энэ нь тоглогчдыг тоглоомын нууцуудыг олохын тулд илүү их тоглохыг дэмжсэнг ойлгосон. Ингээд Улаан өндөгний баярын өндөг гэж нэрлэгддэг ижил төстэй нууцуудыг оруулахыг зөвшөөрч багаа урамшуулж эхэлсэн байна.
Adventure тоглоом дахь нууц өрөө, нууц мессеж нь уг тоглоомыг анхны Улаан өндөгний баярын өндөгтэй тоглоом гэж нэрлүүлсэн
Ингээд энэ санааг дэмжсэн Улаан өндөгний баярын өндөгтэй олон тоглоомууд гарч эхэлсэн бөгөөд бүр зарим оффисын программуудад ч хийсэн байдаг. Excel 97-д бүхэл бүтэн нислэгийн симулятор тоглоом нуугдаж байсан бөгөөд үүнийг хэд хэдэн тодорхой үйлдлүүд болон төвөгтэй код оруулах замаар идэвхжүүлж болдог байна.
Зүүн талд энгийн Excel 97, баруу талд далд нислэгийн симулятор
Google нь Улаан өндөгний баярын олон өндөгтэй гэдгээрээ алдартай бөгөөд зөв үгийг хайлтын хэсэгт оруулаад л олох боломжтой. Жишээ нь "do a barrel roll", "pac-man" эсвэл "minesweeper" зэрэг үгсийг Google-с хайж үзээрэй. Эсвэл YouTubeруу орж, дурын видеог тоглуулж, товчлуур дээр "awesome" гэж бичээд видеоны явцын талбарыг шалгаарай.
Хэрэв та Logiscool-ийн нийтлэлүүдийг уншвал, бид Minecraft-ын гэдэг алдартай тоглоомыг ашиглан олон төрлийн хөгжилтэй сургалтуудыг санал болгодог. Minecraft-д олон тооны хөгжилтэй, уран сэтгэмжтэй Улаан өндөгний баярын өндөг нуугдаж байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь зөвхөн жилийн тодорхой өдөр, цагуудад (Halloween эсвэл Христийн Мэндэлсний Баяр гэх мэт) идэвхтэй байдаг.
Ингээд Logiscool нь танд (компьютер) Улаан өндөгний баярын өндөгний аз жаргалыг хүсэн ерөөе!