Хүүхдүүд сурах боломжтой 3 програмчлалын хэл

Цахим эрин
Logiscool
2022 оны 9 сарын 27

Өнөө үед дижиталчлал нь бидний амьдралын бүхий л салбарт өргөн тархаж байгаа бөгөөд хүүхдүүд програмчлал суралцах нь элбэг болж байна. Гэхдээ хүүхдүүд хэрхэн кодлохыг амжилттай сурахын тулд ямар хэрэгслийг ашиглаж болохыг та мэдэх үү? Богино хариулт бол програмчлалын хэл юм.

Програмчлалын хэлүүд: тэдгээрийн талаар таны мэдэх зүйл бол тэдгээрээс аль нэгийг сонгож суралцахад төвөгтэй байдаг. Тиймээс дараагийн асуулт бол: хэрвээ эдгээр програмчлалын хэл нь тийм хэцүү бол хүүхдүүд өөрөө програмчлагдсан компьютер тоглоомоо бүтээхдээ тэдгээрийг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? Энэ ид шид мөн үү? Logiscool-д бид хүүхдүүдэд ид шидийн кодчиллыг зааж сургадаг!

зөөврийн компьютерийн урд хүүхдүүд сууж байна

Програмчлалын хэл гэж юу вэ?

Програмчлалын хэл нь компьютертэй харилцах олон төрлийн зааврын багц юм. Програмчлалын хэлээр дамжуулан хүмүүс компьютертэй ярилцаж, өөрийгөө ойлгомгуулдаг. Хэрэв та компьютерийн программ бичихийг хүсвэл эхлээд тохирох програмчлалын хэлийг сурах хэрэгтэй.

Програмчлалын хэл нь хүний ердийн хэлнээс ялгаатай бөгөөд үндсэндээ компьютертэй харилцахад хэрэглэгддэг ч програмчлалын мэргэжилтнүүд эдгээр тусгай кодуудыг ашиглан хоорондоо ч харилцаж чаддаг.

Програмчлалын хэл нь үсэг, тоо, тэмдэгтүүдийг компьютерийн ойлгох хэлрүү хувиргадаг.

Програмчлалын хэлнүүд маш олон янз байдаг: эдгээрийн зарим нь хүүхдүүд сурахад хялбар бүтэцтэй байдаг. Logiscool-д суралцагчид нарийн төвөгтэй програмчлалын хэл (Python, C# гэх мэт) сурах боломжтой боловч эдгээр програмчлалын хэлийг сурахын тулд хүүхдүүд эхлээд програмчлалын талаар суурь ойлголттой байхыг шаардлагатай байдаг.

хөвгүүд зөөврийн компьютерын өмнө  байна

Хүүхдэд зориулсан програмчлалын хэлүүд

Python эсвэл C# зэрэг програмчлалын хэлүүд нь тодорхой логик болон аргын дагуу бүтэцлэгдсэн цуврал тоо, үсэг, функц, тэмдгүүдээс бүрддэг. Програмчлалын хэл суралцах гол зорилго нь эдгээр хэрэгслүүдийг ашиглан програмыг хэрхэн бүтээх талаарх төрөл бүрийн аргуудыг ойлгох явдал юм. Тэдгээр хэрэгсэлүүдийг хэрхэн ашиглахыг тодорхой мэдсэнээр төрөл бүрийн програмчлалыг бичиж чадах ур чадварт суралцдаг.

Тиймээс хүүхдэд кодчиллыг заах бол эхний алхам нь тэдэнд програмчлалын логикыг хөгжилтэй арга замаар “орчуулах” юм.

Logiscool-д тусгай програмчлалын хэл болох StageScript-г (боловсролын зорилгоор JavaScript-г сайжруулсан) ашиглан өөрийн платформ болох Scoolcode дээр 3 өөр түвшинд хүүхдүүдэд код бичихийг заадаг. Эхний түвшний BLOX нь (6-аас дээш насны хүүхдүүд) хүртэл програмчлалын үндсэн зарчмуудыг сурахад тохиромжтой. BLOX-ийн блокуудын тусламжтайгаар хүүхдүүд програмчлалын гол санааг ойлгож, компьютер тоглоомоо кодлох боломжтой болно. Тоглоом болон практик даалгавруудаар дамжуулан сургалт явуулах нь тэдэнд танхимын төвөгтэй дасгал гэхээсээ илүү хөгжилтэй тоглоом мэт санагддаг.

Хүүхдүүд BLOX түвшинг суралцсны дараа мэдлэгээ улам гүнзгийрүүлэх боломжтой. StageScript-ийн дараагийн алхамыг MIX гэж нэрлэдэг. Энэ түвшний тусламжтайгаар хүүхдэд зориулсан кодчиллыг өвөрмөц байдлаар блок болон текстийн хослолын тусламжтайгаар суралцдаг. StageScript-ийн гурав дахь түвшин нь TEXT хялбаршуулсан текст дээр суурилсан програмчлалыг аргыг ашигладаг.

Ийм аргачлалуудыг ашиглсан сургалтын хөтөлбөрөөр хүүхдүүдэд кодчиллыг заах нь илүү үр дүнтэй байдаг. Хэрэв хүүхдүүд 6-9 наснаасаа програмчлалын үндсэн зарчмуудыг сурч эхэлсэн бол өсвөр насандаа Python, C# зэрэг текстэд суурилсан програмчлалын хэл сурахад бэлэн болсон байдаг.

Мөн Logiscool-д бид програмчлалыг суралцаж эхлэхэд хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг! 12-14 насны хүүхдүүд ч BLOX ашиглан програмчлалд суралцаж эхлэх боломжтой. Ахимаг насны хүүхдүүд мэдээллийн технологийн талаар илүү гүнзгий мэдлэгтэй байдаг тул анхан шатны хичээлүүд нь тэдний хувьд илүү богино байдаг.

зөөврийн компьютер харж байгаа хүүхдүүд
Хүүхдэд зориулсан хамгийн шилдэг програмчлалын хэлнүүд

StageScript

Энэ нь хүүхдүүдэд програмчлалын логикийн үндсийг заах зорилгоор Logiscool-аас боловсруулсан Javascript хэл юм. Үүнийг BLOX, MIX, TEXT гэсэн 3 түвшинд Scoolcode боловсролын тусгай платформ дээр ашигладаг. TEXT түвшинд хүрэхэд хүүхдүүд хялбаршуулсан кодчилолын хэлнээс "жинхэнэ" кодчиллын хэл рүү шилжих боломжтой.

Python

Хэдийгээр 20-иод жилийн өмнө зохиогдсон ч энэ нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэдэг програмчлалын хэлнүүдийн нэг хэвээр байна. Мөн хүүхдүүдэд програмчлалын хэл заахад өргөн хэрэглэж байна.. Энэ нь нээлттэй эхийн програмчлалын хэл бөгөөд вэб, хиймэл оюун, өгөгдлийн бүтэц хялбар ажиллах боломжыг олгодог.

Python программыг ашигласнаар та 2D дүрслэл, 3D хөдөлгөөнт дүрс, видео бүтээх боломжтой. Abacus болон FreeCAD ч мөн Python ашигладаг бөгөөд хэрэглээ нь улам бүр нэмэгдсээр байна. Python энгийн хэдий ч олон талаар ашиглах боломжтой нь хүүхдэд програмчлалын хэл заахад сайн сонголт юм.

хоёр охин инээмсэглэн таблет руу харж байна

C# (C-sharp)

Хүүхдүүдийн дунд түгээмэл хэрэглэгддэг програмчлалын хэл бол C# юм. Энэ нь гайхах зүйл биш: C# бол Unity болон Godot гэсэн хоёр том тоглоомын хөдөлгүүрийн ойлгодог хэлнүүдийн нэг юм. Unity болон Godot програмын тусламжтайгаар хүүхдүүд 2D эсвэл 3D компьютер тоглоомыг програмчлах боломжтой. C# нь объект хандалтат програмчлалын хэл бөгөөд хүүхдэд програмын хэл заах гайхалтай хэрэгсэл юм.

Logiscool-н хөтөлбөр нь сайн судлагдсан арга барилд суурилдаг бөгөөд хүүхдүүд болон тэдний эцэг эхийн санал хүсэлтийн дагуу байнга хөгжиж байдаг. Энэ аргын гол зарчим нь хичнээн хүнд төвөгтэй зүйл байсан ч суралцахад тохиромжтой, хөгжилтэй "хэл" болон хэрэглүүр байхад хүүхдүүдэд зааж болно.

Logiscool сургалтын төвд хүүхдүүд програмчлалын хэлийг хүүхдийн зуны сургалт, хичээлийн дараах сургалт эсвэл богино хэмжээний сургалт зэрэг хөтөлбөрөөр суралцах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу: www.logiscool.com