Хүүхэддээ зөв сургалт сонгох 7 зөвлөгөө
Сургуулийн амралт эхэлж, хүүхдэдээ амрах сургалт хайж эхлэх цаг болжээ. Өнөө үед эцэг эх, хүүхдүүд олон янзын сонголтуудадтай бөгөөд таны хүүхдэд тааламжтай, хэрэгцээтэй газар сонгоход хэцүү байдаг. Бид танд ухаалаг сонголт хийхэд туслах хэдэн зөвлөгөөг цуглуулсан.
Таны хүүхэд өөрийн comfort zone буюу тухтай байдалд дассан байгаа юу?
Хүмүүс, ялангуяа бага насны хүүхдүүд өөрсдийн зуршлын боол нь болж хувирсан байх нь элбэг байдаг. Энэ нь тэднийг өөрсдийн сонирхолыг хөгжүүлэх, шинэ эерэг сорилтой нүүр тулах боломжыг багасгах хандлагатай байдаг. Та болж өгвөл хүүхдийнхээ өнгөрсөн жил туршиж үзсэнээс өөр шинэ зүйлийг хайж олохыг хичээгээрэй. Сурах нь тархийг хурц сэргэг байлгадаг учраас шинэ сэдэв, судлах зүйл хайх нь чухал бөгөөд ингэснээр таны хүүхэд сургуульдаа илүү сайн суралцах болно. Энэ нь яг л хөгжмийн зэмсэг эсвэл фитнесстэй адил юм. Хэрэв тамирчин эсвэл хөгжимчин бүхэл бүтэн амралтынхаа турш дасгал сургуулилтаа орхигдуулбал шинэ улирал эхлэхэд тэдний гүйцэтгэл буурдаг.
Мэдээжийн хэрэг, та хүүхдээ хүсэхгүй байгаа зүйлд нь хүчээр шахаж болохгүй. Таны хүүхэд Minecraft эсвэл Roblox тоглох дуртай бол эдгээр тоглоомоор дамжуулан инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэх эсвэл тоглоомын шинэ түвшинг бий болгох талаар суралцах боломжтой. Ингэхдээ тэд физик эсвэл програмчлалын мэдлэгийг тоглоомоор дамжуулан олж авах боломжтой.
Ухаалаг сонголт: хөгжилтэй програмчлалын зуны сургалт
Хүүхдүүд багаасаа дижитал төхөөрөмжөөр хүрээлэгдсэн байдаг ч тэд тэдгээрийг ашиглах замаар мэдээллийн технологийн мэдлэгийг олж авдаггүй нь олон судалгаанаас харагддаг. Мэдээллийн технологийн ур чадварууд нь өөрийгөө ухамсарлаж, өөртөө итгэлтэйгээр компьютер ашиглах цаашлаад амжилттай ирээдүйг бүтээхэд хэрэгтэй. Сургуулийн амралт нь энэ бэрхшээлийг даван туулах сайхан боломжийг олгодог. Танай хүүхэд яагаад дижитал график, видео, зураг бүтээх, компьютерийн тоглоом зохион бүтээх, робот техник хийх, Minecraft эсвэл Roblox-ийг судлах зэргээр шинжлэх ухаан, компьютертэй холбоотой шинэ мэдлэгийг хөгжилтэй байдлаар сурах зуны сургалтанд явж болохгүй гэж? Мэдээжийн хэрэг, тэд өглөөнөөс орой болтол дэлгэцийн өмнө суухгүй харин цагаа зугаатай, чанартай мэдлэг олж авж өнгөрөөнө. Таны хүүхэд дижитал хэрэгсэл, тоглоомтой холбоотой тоолж баршгүй сэдвүүдээс дуртай зүйлээ олох нь гарцаагүй, тиймээс та үүнийг сонирхоод үзээрэй.
Зуны сургалт болон түүний үйл ажиллагаа явуулж буй компанийг судлаарай
Харамсалтай нь бүх байгууллагууд ижил чанарыг санал болгодоггүй тул сонирхолтой зуслан олдвол бага судалгаа хийх нь зүйтэй. Онлайн мэдээллийг шалгаж, вэбсайтыг нь үзэж танилцсны дараа тэдэнтэй шууд холбогдож асуулт асуух нь дээр. Асууж болох сэдвүүдийн талаар бидний санал болгож буй 7 зөвлөмжийг уншаад үзээрэй:
Зуслангийн багш, сургагч багш нар ямар гэрчилгээтэй, ямар мэргэжил, сурган хүмүүжүүлэх мэдлэгтэй вэ?
Тэд хүүхдүүдэд яг ямар мэдлэг олгох, ямар арга зүйг ашиглах вэ? Хүүхдээ сэтгэл хөдөлгөм даалгавруудаар бие даасан, сайн боловсруулсан сургалтын хөтөлбөрийг сурдаг газар биш, харин энгийн сургууль шиг орчинд удаан хүлээсэн амралтынхаа цагийг өнгөрөөхийг та хүсэхгүй гэдэгт бид итгэлтэй байна.
Зуслан дахь бүлгийн хэмжээ хэд вэ; Нэг багш хэдэн хүүхэд хариуцдаг вэ? Хяналт багатай том бүлгүүд нь хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөртэй байх нь ойлгомжтой.
Мөн насны ангиллын талаар асуух нь зүйтэй. Ижил эсвэл ойролцоо насны хүүхдүүд хоорондоо зохицож, насанд тохирсон даалгавруудыг илүү сайн шийдэж, шинэ нөхөрлөлийг хялбархан хөгжүүлдэг.
Зуслангийн хоолны цэсийн талаар асуу. Зуслан таны хүүхдийн хоолны шаардлагыг хангаж чадах эсэхийг шалгаарай. Эрүүл хоол хүнсийг үл тоомсорлодог, чихэр, чипс зэрэг бүтээгдэхүүн өгдөг газраас зайлсхий.
Зуслангийн өдрүүдийн зохион байгуулалт, хуваарийн талаар асуугаарай. Хүүхдүүд тэнд зарим үед сургалтад сууж байгаа ч тэдэнд хангалттай чөлөөт цаг байх нь бас чухал; гэхдээ зүгээр л хашаандаа тэнүүчилж байхын оронд цагийг утга учиртай өнгөрөх нь мэдээж илүү. Удирдагч, сурган хүмүүжүүлэгч нар чөлөөт цагаараа хүүхдүүдтэй хамт байгаа эсэхийг асуугаарай.
Зуслангийн байршил, таны хүүхэд юу авчрах шаардлагатайг (жишээлбэл, бэлэн мөнгө, усны хувцас, дотуур хувцас гэх мэт) асуу. Чөлөөт цаг хаана, ямар нөхцөлд гарах вэ? Тохиромжтой байршил нь аюулгүй, гадаад ертөнцөөс тусгаарлагдсан, зөвшөөрөлгүй хүмүүс хүүхдүүдтэй уулзах боломжгүй, сургалтын хөтөлбөрт шаардлагатай тоног төхөөрөмжийг зуслан зохион байгуулагчаас хангадаг байх зэрэг нь чухал зүйлс юм.
Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө эдгээр асуултыг асуух нь чухал. Мөн асуултын хариултуудаас гадна тэдний туршлага, хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэл чухал гэдгийг санаарай.
Logiscool-д бид хүүхдүүдийг компьютерийн ертөнц болон дижитал ертөнцтэй танилцуулах зорилгоор Програмчлал, Роботикс, Minecraft, Roblox зэрэг Зуны Сургалтаа цөөн тооны хүүхдүүдэд зохион байгуулдаг. Бидний зорилго бол хүүхдүүдэд ирээдүйд хэрэг болохуйц мэдлэгийг насны онцлогт тохирсон хөгжилтэй аргачлалаар заах явдал юм. Бид хүүхдүүдэд өдөр бүрийн хагасыг нь идэвхтэй амрах, шинэ найзуудтайгаа хамтдаа хүчээ цэнэглэх боломжийг олгодог. Хүүхэд бүр дижитал төхөөрөмжүүдийг сонирхож байна. Сургуулийн амралтын үеэр тэднийг хэрхэн илүү ухаалаг, илүү ухамсартай ашиглахыг яагаад зөвшөөрч болохгүй гэж? Хүүхэд бүр дуртай сэдвээ олох боломжтой манай зуны сургалтын хөтөлбөртэй танилцана уу:
https://www.logiscool.com/mn}/programs/camps
Та манай сургалтын төвтэй холбоо бариарай. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхдөө баяртай байх болно!
Come to our free Camp Challenge day where your kids can complete fun challenges in today's most exciting topics and they can even win a camp: