Python
431
Та хүүхдээ ирээдүйд хэрэгтэй ур чадвар эзэмшүүлэхийг хүсч байна уу? Тэгвэл энэхүү сургалтаар бид тоглоомд суурилсан, хөгжилтэй байдлаар кодчлолын ур чадварыг эзэмшүүлнэ. Бид хүүхдүүдэд компьютер тоглоом хөгжүүлэх явцад хамгийн өргөн хэрэглэгддэг програмчлалын хэлнүүдийн нэг болох Python-ийн үндсийг сурахад туслах болно!
for 13-18 насныхан
Онлайн, Танхим, Ганцаарчилсан
Max.: 12 (online: 8) participants
Өмнөх курс: MIX 312 Курс эсвэл Ахисан шатны түвшин тогтоох сорил
Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх
Python дээр програмчлах нь яагаад ашигтай вэ?
Python програмчлалын хэл нь өнөөгийн хамгийн нийтлэг, динамик програмчлалын хэлүүдийн нэг юм. Энэ нь тоглоом, програм хөгжүүлэх, өгөгдөл олборлох, дүн шинжилгээ хийх, робот техник, машин сургалт, тэр ч байтугай хиймэл оюун ухаанд ашиглагддаг.
Манай оюутнууд хичээлийн эхний семестрээс Python хэлний суурь мэдлэгтэй танилцаж, хоёрдугаар улиралд ахисан түвшний ойлголтуудыг гүнзгийрүүлэн судлах болно. Бусад Logiscool курсуудын нэгэн адил оюутнууд сонирхолтой төслүүд дээр ажиллах боловч бие даан асуудлыг шийдвэрлэх, үр дүнтэй суралцахад илүү их анхаарал хандуулах болно. Мөн бид тоглоомын хөгжүүлэлтээс гадна Python дээр өөр юу хөгжүүлж болохыг харуулах болно.
Тавигдах шаардлага
MIX 312 курсыг дуусгах эсвэл ахисан түвшний програмчлалын сорилыг өгөх.
Шаардлагатай програм хангамж
- Танхимаар суралцахад: Манай сурагчид Google-д бүртгүүлсэн байх хэрэгтэй. Бид хичээлд шаардлагатай бусад бүх хэрэгслээр ханган ажилладаг.
- Онлайн сургалт орох тохиолдолдолд:байнгын интернет холболт, микрофон, хулгана, компьютер зэрэг хэрэгсэл шаардлагатай. Чихэвч, вэб камер бас хэрэг болно. Бид шаардлагатай програм хангамжаар ханган ажиллана.
for 13-18 насныхан
Онлайн, Танхим, Ганцаарчилсан
Max.: 12 (online: 8) participants
Өмнөх курс: MIX 312 Курс эсвэл Ахисан шатны түвшин тогтоох сорил
Mylogiscool-д 24/7 нэвтрэх эрх